энтертаймент

Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журам дэмжигдлээ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд болж, тус хурлаар хэлэлцүүлэгдсэн нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам дэмжигдлээ. Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.

   Журмын төсөлд туссанаар нийслэлийн 152 хороонд ажиллах “Соёлын элч”-ээр боловсрол, соёл, урлаг, спорт, нийгэм, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг ард нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж тодруулах бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Соён гэгээрүүлэх тасаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтанд тэнцсэн “Соёлын элч” нараар ажиллах иргэдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батламжлан ажиллуулах юм.

   Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулснаар ард нийтийг соён гэгээрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэх, хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн олон талт чухал ач холбогдолтой. Ийнхүү зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

636
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл