энтертаймент

Содон үзүүлбэрүүдийн нэгтгэл ‘варьете’ жүжиг үзэгчдийн мэлмийг баясгаж, чихийг сортолзууллаа

Таны сэтгэгдэл

Монголд анх удаагаа ‘варьете’ драмын жүжиг “New marquee”энтертайнмент центрийн тайзнаа тавигдлаа. Жүжгийг театрт тухлан сууж үздэг хэлбэрээс шинэ хэлбэрт шилжсэн нь залуучуудад ихээхэн таалагдав. Бидний сайн таних СТА, жүжигчин Э.Батхүү гол дүрийн зөөгч залуугийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хөндсөн ‘сэдэв’ нийгэмд тулгамдсан асуудлын нэг байлаа.

Тун сонирхолтой нь балетын урлаг, уран нугаралтын гайхамшгийг эрх чөлөөг эрмэлзсэн ‘варьете’ хэлбэртэй хослуулан үзэгчдийн мэлмийг баясгаж, чихийг сортолзууллаа. Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн ‘Саксафон’ нэрт моно жүжгийг залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд басхүү театртай ойртуулахаар тус жүжгийг найруулан тавьжээ.

Гал халуун хайр хэрхэн өрнөж, залуусын хайр дурлал ямархан өгүүлэмжтэй байдгийг харуулахаас гадна үндэсний хэв шинжийг агуулсан загварын шоу, үндэсний бүжгийн тулааныг багтаасан үзүүлбэрээр залуусын зүрх сэтгэлийг огшоожээ. 

Хацар гоо охид бикинитэй загварын шоугаар нүдээ хужирлаад гайхалтай, уянгалаг хоолойтой дуучны дуунд хөгжмийн хэмнэлээр дураараа бүжихийг хүссэн хэн бүхэнд энэхүү жүжиг нээлттэй бөгөөд жүжгийн дараа саксофон хөгжмийн гайхалтай аялгуунд бүжиглэж нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэх болно.

Өнөөдөр 21:00 цагаас “New marquee center”-т болно. Тасалбарыг https://www.ticket.mn/event/787/ захиалж авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүйг 88001413, 91115183 утсаар лавлаарай.

3,204
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл