нийгэм

Автомашины ‘шинэ дугаар’-аа хэрхэн захиалах вэ?

Таны сэтгэгдэл

‘Автотээврийн үндэсний төв’ ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгов.

Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын 25-наас эхлэн автомашины улсын дугаарын УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд нээлттэй олгож эхэлсэн юм.  Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгож байгаа аж.

Тэгвэл та онлайнаар өөрт таалагдсан автомашины шинэ дугаараа https://burtgel.transdep.mn/ цахим хуудаснаас сонгож захиалах боломжтой. Таны захиалсан дугаар 24 цаг хадгалах бөгөөд энэ хугацаандаа багтаан тээврийн хэрэгслийн төвүүдэд хандаж, дугаараа авах юм. 

83,859
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл