спорт

Дэвид Бекхэм, Златан Ибрагимович нар Англи-Шведийн тоглолтын үр дүнгээр мөрий тавилаа

Таны сэтгэгдэл

Дэлхийн нийтээр анхаарлаа хандуулж буй хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World cup 2018“-ын өнөөдрийн тоглолтонд Швед vs Английн шигшээ багууд шөвгийн наймны учраа таарч тоглох юм. Тэгвэл уг тоглолтонд дэлхийн супер одууд болон Бекам, Златан  нар мөрий тавьжээ.

Ибра: “Бекам , Хэрвээ Англи хожил авбал би чамд хүссэн оройн хоолыг чинь авч өгөе. Харин Швед ялалт байгуулвал “Ikea“-аас ирсэн гэдгийг минь чи мэднэ биздээ..“

Бекам: “Златан, хэрвээ Швед ялалт байгуулвал чиний хэлсэн ёсоор би чамайг LA дэхь харшид чинь “Ikea“-аас хүссэн зүйлийг чинь авч өгье. Харин Англи хожвол чи надтай хамт Уэмблэйд очиж Английн шигшээ багийн өмсгөлийг өмсөөд шөвгийн дөрвийн тоглолтыг үзнэ шүү. Завсарлагааны үеэр загас болон чипсний мөнгийг чи гаргана биз дээ“ хэмээн твитерт жиргэжээ.

Тэдний мөрий тавьсан Швед, Английн шигшээ багуудын тоглолт өнөөдөр орой 22:00 цагт Самара аренад болох юм.

www.Seen.mn

789
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл