энтертаймент

Онцгой содон үзүүлбэрийг өгүүлсэн жүжгийн дүрийг ‘балетчин, уран нугараач, жүжигчин бүтээжээ’

Таны сэтгэгдэл

Монголд анх удаагаа диско бааранд содон бөгөөд шинэхэн жүжиг тоглогдох гэж байна. Тус жүжгийн гол дүрд нь уран нугараач Ж.Цэрэндулам, Балетчин Т.Баярцэцэг, СТА Э.Батхүү нар тогложээ.

This image has an empty alt attribute; its file name is 5b9c3d71f16138319ad210155d6a5301.jpg

‘Варьете’ нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн аж. Үгийн утга нь онцгой содон, үйлдэл, үйл хэрэг гэж монгол хэлнээ орчуулагддаг. Эрх чөлөөг эрмэлзсэн учраас урлагийн олон төрдийн нийлбэрүүд байж “Варьете” жүжгийн үнэ цэнэ оршдог гэнэ.

Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн ‘Саксафон’ нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй ‘варьете’ хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар зориг гарган найруулжээ.

Онцгой содон үзүүлбэрийг өгүүлсэн жүжиг нь  ‘New marquee center’-т долдугаар сарын 31-нд нээлтээ хийж наймдугаар сарын 1, 2-нд үзэгчдийн хүртээл болно.

781
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл