спорт

Уругвайн хаалгач Муслерагийн хувийн амьдралд таагүй зүйлс тохиолдсон ч эх орныхоо төлөө талбайд гарчээ

Таны сэтгэгдэл

Өчигдөр Франц, Уругвайн тоглолт ширүүхэн өрнөж Францын баг Уругвайг 2:0 ийн харьцаатайгаар хожсон билээ. Уругвайн хаалгач Муслера өөр лүү нь чиглэж ирсэн бөмбөгийг алдаж багаа ялагдахад хүргэсэн юм.

Тэгвэл Муслерагийн эмээ болон ах нь 72 цагийн зайтай ар араасаа бурхны оронд очсон ч тэрээр эх орныхоо төлөө талбайг орхилгүй тоглолтоо үргэлжлүүлсэн байна. Түүний сэтгэл санааны байдал хүндхэн байсан нь ийнхүү гоол алдахад нөлөөлсөн хэмээн эх сурвалжууд үзэж байгаа аж.

Харин Францын тоглогч Антони Гриезмэн түүний энэ байдлыг мэдэж байсан учир багаа ялагдалд хүргэх гоолыг хийж чадсан ч үүндээ огтхон ч баярласан байдлыг үзүүлээгүй юм. Францын баг ийнхүү ялалт байгуулснаар ДАШТ 2018-д шөвгийн дөрөвт шалгаран үлдэж дараагийн шатанд Бразил, Бельгийн шигшээ багуудын хожсонтой нь тоглох юм.

www.Seen.mn

844
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл