нийгэм

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Таны сэтгэгдэл

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух  иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж  байна.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

628
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл