нийгэм

Б.Болороо: Би хайр, халамжийн дээд болсон ханиа өмхийрч, өтөнд идэгдсэнийх нь дараа л олж авлаа

0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэж чадсан нэгэн бол Б.Болороо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө нөхрөө цаг бусаар бурхан болсон талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа бичив.

Тэрбээр “6 дугаар сарын 20-ны өглөө надруу нөхрийн ажлаас залгаад “нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа” гэж залгасан.
Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр о оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүгрүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн “танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан” гэж хэлээд камер үзүүлээгүй.
Ингээд би чинь цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр “амьд байна, хоёр хоногоос ирнэ” гэдэг, цагдааруугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.
Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.
Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу станц түлхүүрээ авъяа л гэдэг.
Тэгээд 7 сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.
Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.
Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.
Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.
Ингээд намайг 7 сарын 8-ны 12 өнгөрөөд СХД-н цагдаагаас дуудаад ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.
МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна.
ИНГЭЭД БИ ХАЙР, ХАЛАМЖИЙН ДЭЭД БОЛСОН ХАНИА ӨМХИЙРЧ, ӨТӨНД ИДЭГДСЭНИЙХ НЬ ДАРАА Л ОЛЖ АВЛАА.
АМЬД СЭРҮҮНДЭЭ ХҮНИЙ ДЭЭД БАЙСАН ХҮНЭЭ ИНГЭЖ АЛДАНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДААД БИ ГАЛЗУУРАХ ГЭЭД БАЙНА.
ХАНИА ӨЧИГДӨР ҮДЭН ГАРГАЛАА.
ХЭДЭН ХОНОГ ТЭНД АМЬ НЭХЭН БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООР ГОЛ ГОГДОН НҮДЭЭ Ч АНЬЖ ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
ОРОЙ БОЛОХООР ААВЫГАА НЭХЭЖ БАЙГАА ҮРЭЭ ХАРАХААР, ХИЙЖ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙСАН БҮХНЭЭ БОДОХООР ӨР ЭМТЭРЧ БАЙНА.
ӨНГӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ ХОЁУЛАА ХӨӨРХӨН ХҮҮТЭЙ БОЛНО ГЭЖ ЯРИАД КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ ХҮЧТЭЙ БОРООНД НОРООД ИНЭЭД АЛДААД ГҮЙЖ БАЙЛАА.
ХАНИАС МИНЬ ӨӨР ХЭН Ч НАМАЙГ ИНГЭЖ ХАЙРЛАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ НҮДЭЭР ХЭН Ч НАМАЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ ХАЙР ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ЦОР ГАНЦ, ҮНЭН НЬ БАЙСАН ЮМ.
ОХИН БИД ХОЁРТОО ДЭНДҮҮ ИХ, ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ХАЙРТАЙ ХҮН БАЙСАН. ТЭР ХҮНИЙ АМЬДРАЛ НЬ ТЭР ЧИГТЭЭ БОЛОРОО ГЭДЭГ ХҮН БАЙСАН ЮМ.
ХАНЬ МИНЬ НАМАЙГ “МИНИЙ ХАНЬ ЧИНЬ АМЬДРАЛЫГ МИНЬ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ, ЗАМЫГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛДЭГ НАРАН” ГЭЖ ҮРГЭЛЖИД ХЭЛДЭГ БАЙЛАА.
Ханиасаа авч үзээгүй сюрприз гэж байгаагүй. Өглөө бүр сэрээхдээ хацар дээр минь үнсэж, оройд нь ядрахаар хөл гарыг минь барьж өгөөд л миний хамаг бүхэн минь байлаа. Чамгүйгээрээ би яаж амьдарна аа” хэмээн бичжээ.

Б.Болороо бүх зүйл баяр наадамтай давхцсан учир ажил цуглахаар хэвлэлийнхэнд хандаж, тус компанитай хуулийн дагуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Н.Батнасан: “Би зүгээрээ ах аа, намайг мордуулаад өгөөч“ гэж гуйсан

Өмнөх нийтлэл

Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм