нийгэм

АН-ын дарга С.Эрдэнийн хүрээллийнхэн дуучдыг “Гавъяат” цолоор даллаж эхэлжээ

0

Одон. Социализмын үед шударга, үнэн хөдөлмөрийг үнэлсэн хамгийн үнэ цэнэтэй эд болох “Одон” Ардчилал хөгжсөн 30 жил ч монголчуудын сэтгэлийг догдлуулсаар байна. Ялангуяа Төрийн одон, медальд урлагийнхан бараг амьдралаа өгөхөөс ч буцахааргүйгээр улайрах болжээ.

Мэдээж хэрэг, энэ асуудал өчигдөрхөн Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын алдартнуудад хамаарахгүй. Авъяас чадвараараа дан ганц монголчуудын биш гадныхны зүрх сэтгэлийг татсан хөгжмийн зохиолчид энэ цолыг авч байгааг иргэд нийтээрээ талархан дэмжиж байгаа.

Авъяас чадвар сулхан хүмүүс сүүлийн 30 жил ар өврийн хаалга, танил тохой татан гавьяат болон бусад цол тэмдгийг хүртэх болсон. УИХ-ын гишүүд, эрх барьж байгаа намын дарга нар хөдөө гадаа томилолтоор явахдаа “Алтангадас” гэх мэт одонг бараг шуудай дүүргээд хөдөлдөг гэсэн яриа ч бий.

Үүнийг нотлох мэт Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгаа Ерөнхийлөгчийг наамдын шагналаа гардуулахаас өмнө олон нийтийн сүлжээн дэх хаягтаа “Одон, шагнал авах хүсэлтэй байгаа хүмүүс над руу битгий яриарай” хэмээн бичсэн байсан. Эзнээ олоогүй шагнал ямар замаар, өргөн хэмжээнд тархдаг вэ гэдгийг Г.Уянгаагийн бичвэр илүү тайлбаргүй нотолж байх аж.

Харин намаас нь Ерөнхийлөгч тодорсон АН, АН-ын дарга С.Эрдэнэ болон, С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид дуучдыг Монгол Улсын гавьяат цолоор даллан, Ерөнхийлөгчөөс гавьяат цол авч өгнө хэмээн амлаж, намынхаа арга хэмжээг сурталчилах ажилд дайчилж эхэлжээ.

АН 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ зун 21 аймгаар тойрсон томоохон арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна. Энэ ажилд дайчлагдсан Салхи хамтлаг болон зарим цөөн тооны зохиолын дуучид “удахгүй гавьяат болно” гэсэн мөрөөдөлтэйгөөр АН болон АН-ын дарга С.Эрдэнийн ажилд зүтгэж эхлээд байгаа аж.

Дуучдыг Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордны дарга Х.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй цуглуулсан бөгөөд, түүнд Ерөнхийлөгчийн олгодог гавъяат цол ч ядах юмгүй хурдан олддог бололтой юм. Х.Болор-Эрдэнэ гэх энэ эмэгтэйг С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын ойрын хүн ч гэдэг.

Ерөнхийлөгч өө! Төрийн одон тэмдэг ийм хурдан олгогддог хэрэг үү, хэсэг бүлэг хүмүүс Таны нэрийг барьдаг хэрэг үү. Үүний ялгаа заагийг гаргахгүй аваас Төрийн шагналын үнэ цэн буурсаар буусаар Таны үед бүүр ч шалдаа унахдаа тулж магадгүй байна шүү.

updown.mn

Лиценз дээрэмддэг генералын хэрэг босч ирэх нь

Өмнөх нийтлэл

Наадмын амралт тав хоног үргэлжилнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм