нийгэм

Шатахууны үнэ дахин 50-60 төгрөгөөр буурах боломжтой гэв

0

Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг. Гэтэл шатахууны үнэ буусан үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буудаггүй нь олон нийтийн бухимдалыг ихээр төрүүлдэг.

Сүүлийн хугацаанд мөн л гэнэт нэмэгдсэн шатахууны үнэ наадмаас өмнө 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.

Энэ тухай тодруулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.

– ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ хамгийн сүүлд хэзээ буурсан бэ?

– Өнгөрсөн тавдугаар сараас ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Ингэснээр жижиглэнгийн үнэ 50-55 төгрөг болно гэсэн үг.

– Шатахууны үнэ өсөхдөө хамгийн багадаа 100 төгрөгөөр нэмэгддэг. Гэтэл буурахдаа өссөн дүнтэй адил хэмжээнд буурахгүй байгаа нь нийгмийг бухимдуулж байна?

– Ам долларын ханш он гарсанаас хойш харьцангуй тогтвортой байгаа. Энэ нь шатахууны үнэ тогтвортой байхад голлон нөлөөлөх хүчин зүйл мөн юм. Одоогийн байдлаар бүх газраар худалдаалагдаж буй үнэ 50-60 төгрөгөөр буусан үзүүлэлттэй байгаа. Энэ сарын 25-наас долоон сарын эхний 10 хоногийн хугацаанд нийлүүлэгчдээс орж ирэх шатахууны үнэ дахин 50-60 доллараар буусан үнээр ирэх магадлалтай байгаа. Иймд бүтээгдэхүүн орж ирэхээс өмнө буюунаадмын өмнө шатахууны үнийг дахин 50-60 төгрөгөөр буулгах тухай яригдаж байна. Ингэснээр ойролцоогоор 120 төгрөгөөр шатхууны үнэ буурч байгаа юм.

– Үнэ нэмэгдэх шалтгаан нь долларын ханшаас гадна нөөцтэй холбоотой юу?

– Энэ онд шатахууны үнэ үндсэндээ дөрвөн удаа нэмэгдсэн байдаг. Эдгээр нэмэгдэл нь зохиомол бус ам.долларын өсөлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Манай улс өнөөдрийн байдлаар 27 хоногийн газрын тосны нөөцтэй байгаа. Тодруулбал А-80 автобензин 45, Аи-92 35, Дизелийн түлш 19, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Мөн энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлох зорилт тавин ажиллаж буйг онцолж хэлье.

– Баярлалаа.

Яг түүн шиг шоуны шүүгч Ганхүүг жүжигчин Онон шүүмжлэв

Өмнөх нийтлэл

Нэг хүний ажлыг 4-5-уулаа “дамжилж” буй нь төр данхайсны баталгаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм