энтертаймент

‘НИКИТОН’-чууд хожсон мөнгөө ‘О.Дөлгөөнд хандивлажээ’

0

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна.

Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй.
Тэгвэл Никитон хамтлагийнхан “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлажээ.

Уншигч та бүхэн ч гэсэн О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл,  Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy) болон Хаан банк 5721081225 Хүлээн авагч: Л.Очбадрах Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ холбогдож өгөх боломжтой. 

Дашрамт дуулгахад, Дөрвөн хоногийн дараа буюу энэ сарын 29-ний өдөр Никитон хамтлагийн 25 жилийн ойн тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа юм.

“Танай, манай хүн” гэх хэрүүлийн алим болсон Б.Баттүшиг нь хар тамхины Блэк Морган бүлэглэлд элссэн байжээ

Өмнөх нийтлэл

‘Никитон-25’: Реалити шоу /дугаар 6-10/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент