энтертаймент

‘Никитон’ 25 жилийн ойн тоглолтын такс 10 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ

Таны сэтгэгдэл

Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт ‘Никитон-25 жил’ тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод “Харанга” хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ толилуулах юм.

НИКИТОН-чуудтай бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл таксаа худалдан авахаа мартуузай. Таксын үнэ  VIP такс 100 мянган болон 10 мянган төгрөгөөр тус тус худалдаанд гарчээ. 

Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. 

-Улсын их дэлгүүр үүдэнд
-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд
-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд
-Нарантуул ОУХТөвд
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж байна.

Холбоо барих утас: 7733-6006; 7777-8985; 9063-6006; 9905-2895; 8302-8888

664
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл