нийгэм

Дахин нэг хүүхэд тогонд цохиулан амь насаа алджээ

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн сарын сүүлээр 10 настай хүү цахилгааны утас хүрсэн төмөр барьснаас амиа насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байхад дахин ийм харамсалтай хэрэг Налайх дүүрэгт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 5-ны 15 цагийн орчим Налайх дүүргийн 6-р хороонд байрлах амралтын газрын хойно байрладаг шонгийн модны тогтой утсанд хүүхэд цохиулж нас барлаа гэх мэдээлэл тус дүүргийн цагдаагийн газар ирсэн байна.

Хэргийг шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан ямар нэг улсын бүртгэлийн дугаарлалтгүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас баржээ. Энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

636
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл