энтертаймент

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно

Таны сэтгэгдэл

GS Consultancy байгууллагаас тархины саажилттай иргэдийн авьяас чадварыг нийтэд сурталчлан таниулах зорилгоор ‘Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг’ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16 цагаас эхлэх бөгөөд энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээнд зураач Л.Золбоо, С.Намуунцэцэг нарын уран бүтээлүүдийг компьютер график ашиглан хөдөлгөөнт байдлаар дэлгэн тавих аж.

Урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг, содон болох ‘Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг’ үзэсгэлэнгийн гол зорилго нь;

– Тархины саажилттай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг олон нийтэд таниулах
– Нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэн, 
– Хүүхэд залууст үлгэр дуурайлал болох
– Уран зургийн үзэсгэлэнгийн салбарыг шинэ шатанд гаргах нөлөө, ач холбогдолтой байна. 

Залуучууд бид НИЙЛЭЭД юу хийж, бүтээж, ҮЛГЭРЛЭХ боломжтой нь тод илэрхийллийг харуулах болно. ‘Хөгжлийн бэрхшээл’ гэж байхгүй! Харах өнцгийн бэрхшээлийг бид БҮТЭЭЛЭЭР эвдэнэ.

Тус үзэсгэлэнгээс гоо бүсгүй, уйтай моддоос авахуулаад уран бүтээлчдийн уран зураг бүхий бүтээлүүд дэлгэгдэн тавигдах бөгөөд Дижитал технологийг ашигласнаараа урлаг уран сайхны үзэсгэлэнгийн салбарт нэг шат ахиж буйг харах боломжтой. 

ТАХ: Том хүн 8000₮ Хүүхэд 4000₮

Холбоо барих: 99036250, 98118535

Хаяг: Хүүхдийн Урлан Бүтээх Төв

Хэзээ: 2019 оны 6.20-6.23ны хооронд зохион байгуулагдана.

564
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл