Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК-ийн хамтарсан нэрийн барааны цэг Булган аймгийн төв дээр байрлах Ханжаргалант худалдааны төв болон Дархан хотын Дархан плаза худалдааны төвийн дэргэд нээгдэхээр болжээ.
6 дугаар сарын 24-нд нээлтээ хийх тус нэрийн барааны цэгүүдээр “Талх чихэр”ХК-ийн талх, нарийн боов, жигнэмэгэн бүтээгдэхүүн худалдаалагдах бол “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэрийн нүүдэл гоймон, атар гурил үйлдвэрийн үнээр борлуулагдах юм байна.
Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааны цэг 2013 онд Дархан, 2014 онд Эрдэнэт хотод тус тус борлуулалтын салбарыг нээж байсан. Одоогоор Эрдэнэт хотын Ачит холдинг, Зах маркет худалдааны төв дотор болон Дархан хотын Экспресс авто центр олон улсын худалдааны төвд нэрийн барааны нэг ажилладаг юм байна.
Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааг оршин суугч олонтой хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд өдөр бүр үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Цаашдаа үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нэрийн барааны цэгээ хөдөө орон нутгийн аймгуудад шат дараалалтайгаар нээхээр болжээ. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд “Талх чихэр” ХК-ийн шинэ хүнсийг гар дээрээ өдөр бүр авах боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэлүүд