“Никитон” хамтлаг 25 нас хүрчээ. Энэ жил тэд ойн баяраа нижгэр тэмдэглэхээр хэдийнээ төлөвлөгөөгөө гарсан талаараа мэдээлж байсан билээ.
25 жилийнхээ ойн баярын хүрээнд “Никитон”-чууд өнгөрсөн сард 100 модыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан юм.
14 настайдаа “Янаг цэцэг” дууг зохиож байсан МУГЗ ая зохиогч, гоцлол дуучин Б.Батчулуун хөгжим бүжгийн найз нартайгаа хамтран хамтлаг байгуулснаас хойш “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл”, “Ялгуун”, “Нандин шүтээн”, “Үүлэн үст”, “Чи минийх” зэрэг зургаан цомгийг өлгийдөн авчээ. Тэдний бүтээсэн дуу болгон нь хит болж, үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй.
“Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт энэ сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 12 цаг үргэлжлэх бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарчээ.
Сэтгэгдэлүүд