нийгэм

“Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас Энэрэл эмнэлэгт хүчилтөрөгчийн өрөө тохижуулж өгөв

0

Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “Энэрэл” эмнэлэг нь гуч гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь нийтдээ 96 ортой бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд харьяалалгүй болон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилдэг цорын ганц улсын эмнэлэг юм. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд орон гэргүй хүмүүсийг асарч, нийгмийн зорилтод бүлэг рүү хандсан үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг аж. Энэ хүрээндээ жилд хоёр удаа харьяалалгүй хүмүүсийн цээжнийг зургийг рентгенээр авч, сүрьеэгийн оношилгоо болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Эмч нарын хэлж буйгаар тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь архины гүн хордлого тайлах, осголт хөлдөлт эдгээх болон бусад халдварт өвчлөлийн эмчилгээ хийлгэдэг байна. Тиймээс тус эмнэлэг хүчилтөрөгчийн өрөө нэн шаардлагатай байдаг аж. Иймд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаатар нар төсөл боловсруулж “Дэзэрэт” олон улсын байгууллагатай хамтран нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн өрөөг шинээр тохижуулан, баллон, түүнийг байрлуулах байгууламжийг шинээр суурилуулан өгсөн юм.

“Дэзэрэт” олон улсын байгууллага нь 1994 оноос хойш Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тараах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж хандивлах, ундны цэвэр усны худаг барих зэрэг хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг.

Төлөөлөгчдийн санаачилсан эл төсөл амжилттай болсон бөгөөд өдгөө Баянзүрх дүүргийн XXII хорооны өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа “Тоног төхөөрөмж хэрэгжих” төсөл эхлүүлэхээр ажиллаж байна. 

Н

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна

Өмнөх нийтлэл

Нэгдүгээр ангийн бүртгэл тавдугаар сард эхэлнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм