нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам батлагдлаа

0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталлаа.

Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж,  иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд хийгдэх юм. Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай, эвдрэл гэмтэл ихтэй байгаа. Батлагдсан журмын хүрээнд уг асуудлыг энэ онд багтаан бүрэн шийдвэрлэхээр боллоо.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

Монгол улсад сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй тэлж байгаатай уялдан иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл хомстож тулгамдсан олон асуудал бий болж буй. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах агуулга бүхий 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан эхэллээ

Өмнөх нийтлэл

М.Энхболд Ц.Элбэгдоржтой 2018 оны наадмаас хойш уулзаагүй гэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм