нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо хуралдлаа

Таны сэтгэгдэл

Нийслэлийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо өнөөдөр хуралдаж нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж түр журам, зардлын тариф батлах асуудлыг хэлэлцэв. 2015 оны 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифыг батласан байдаг. Энэ журмаар нийтийн тээврийн үйлчилгээнд орлого, зарлага төвлөрүүлэх, түүнийг хувиарлах, орлогод хяналт тавиж байгаа байгууллагуудын эрх зүйн статус нь ямар байх, нийтийн тээврийн үйлчилгээний ариун цэвэр, цаг ашиглалт, угаалга цэвэрлэгээг хэрхэн хийх зэрэг асуудал нь тодорхойгүй байна гэж үзээд 2018 оны нэг дүгээр сард хотын Ерөнхий менежерийн тушаалаар тухайн журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.

Хуралдааны төгсгөлд төлөөлөгчид түр журмын төсөлд оруулах саналаа бичгээр өгөхөө илэрхийлж, нийслэлийн ИТХ-ын XXIII хуралдаанаар хэлэлцүүлэх зүйтэй гэж үзэв.

595
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл