Онцлох

Гуравхан сая хүн амтай Монгол улс хүчирхийлэгчдээр дүүрсэн үү?

0

Гуравхан сая хүн амтай Монгол улс өнөөдөр хүчирхийлэгчидээр дүүрчээ

Тэр дундаа биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд, охид эмэгтэйчүүд бие болоод сэтгэл зүйн хүчирхийлэлд өдөр бүр өртөх нь энгийн үзэгдэл болжээ. Нийгэмд аймшигт хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Цөөхөн хүн амтай энэ улсад өршөөх энэрэх сэтгэлгүй, харгис хүчирхийлэл үйлдэгчид, хүний санаанд багтамгүй зүй бус зүйлийг бодолдоо тээж явах адгуус мэт залуучууд нийгмийг бүрэлдүүлж байгаа цагт эх нутагтаа бид гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө үргэлж санаа зовж сэрэмжилж амьдрахаас өөр арга байхгүй юу?

Сүүлийн хэдэн жилд Монголд болж өнгөрсөн аймшигт хэргүүдээс дурьдвал:

– 2012 оны 9 р сарын 3 ны өдөр хичээлээ тараад ээжтэйгээ хөтөлцөөд явж байсан 12 настай Есүгэн охины дээрээс барилгын кран унаж амь үрэгдсэн. Кран унахдаа охины тархийг бяц цохисон байсан. Хөөрхий аав нь охиныхоо хөрж амжаагүй тархийг гараараа цуглуулан уйлж суусан.

– 13 хан настай бяцхан охин хэний ч санаанд оромгүй аймшигт яргалалтыг амсаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлээл хэдийн 10 сар өнгөрсөн байна

– Аавдаа зайрмаг, хөл бөмбөгийн бөмбөг захисан хүү 30 минут ч хүрэлгүй тоглож байсан хөлбөмбөгийн талбайн төмөр хаалтанд даруулж үүрд хорвоогоос явсан.

– Эмийн сангийн гадна талын бариулаас барьсныхаа төлөө ээж аавтайгаа үүрд уулзаж чадахгүй болсон бяцхан охин

– Аавынхаа найзад хүчиндүүлсэн ой найман сартай хүү

– Замын үүдэд хичээлдээ явахаар гараад одоог хүртэл ор сураггүй алга болсон Сэржмядаг охин

– Хойд ээж, төрсөн аавынхаа харгис зодуурыг даалгүй харамсалтайгаар амиа алдсан бяцхан охин

– 2013 онд төрсөн эхдээ заазуурдуулж нас барсан 3 настай охин

– Архи ууж хөлчүүрхсэн аавдаа заазуурдуулж цусандаа холилдсон 4 настай хүү

– Төрсөн эхдээ гологдож хашааны ёроолд булагдсан нярай хүүхэд

– Ээжийгээ самранд явсан хойгуур хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн 5 настай охин гэх мэтчилэн бяцхан зүрхэндээ баймгүй их зовлонг амсаж энэ хорвоогоос явсан үрсийг бид “МАРТАЖ” болохгүй !!!

Энэ бүхнийг чихээрээ сонсож нүдээрээ харсан хэсэг Монголчууд төв талбайд олныг хамарсан тайван жагсаалыг хийсэн ч тооцоолж байснаас хэд дахин цөөн хүмүүс оролцож хэсэг сошиалд шуугиад өнгөрсөн. Үүний дараа ч байдал бахь байдгаараа байсаар ахин бяцхан үрс хохирогч болсоор байна. Тэгвэл Хүчирхийллийн эсрэг хүчтэй дуугардаг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал” группд өдөр бүр бие болон сэтгэл санааны хүчирхийлэд өртөж буй охид эмэгтэйчүүд хандсаар байгаа юм. Тэдгээр охидын хүчирхийлэлд өртсөн жишээнүүдээс дурьдвал:

Иргэн Г: – “Энэ явдал одоогоос 2, 3 жилийн өмнө болсон юм. Манайх модны 2рт байдаг хорооллын эцэст манай хамаатаннууд байдаг юмлдаа тэгээд хамаатнууд дээрээ байнга л очиж өнждөг байлаа нэг өдөр оройтчихоод оройн 11 болж байхад харих гээд прадоксын авт буудлаас сууя гээд зам гарч явтал яг голын гарцан лээрээс намайг өөдөөс ирж явсан 30 насны хөгшчүүд хэдэн залуу 4 5 байсан байх шууд л тэврээд явчихсан би орилсон тийчгэнэсэн гадаа зөндөө хүмүүс байсан хэрнээ хэн нь ч надд туслаагүй би их гомдсон тэгээд өргөөгиин арагшаа гэр хорооллруу авч явсан намайг ард суулгачихсан миний 2 талд хаалга таглаад 3 залуу байсн би их айсан тэгээд 1 нь жолооч найздаа буудал ороё гэж хэлсэн би сэргэлэн тулдаа л мултарсан гэж боддог жолооч нзруу н машинаа зогсоо манай аав хурандаа хүн шүү та хэдийг энэ машиний чинь дугаараар ядах юмгүй олно та нарыг хэзээ ч зүгээр явуулахгүйдээ гэсэн чинь жолооч нз нь айсандаа наадхаа буулгачих гэсэн ард байсан хэд н эсэргүүцсэн зүгээр яв андаа буудал орё гэж жолооч их айсан тул буулга гэсээр намайг буулгасн би буугаад хар ирчээрээ авт буудал орсон гэтэл ардаас ахиад ирсэн авт буудал дээр зөндөөө хүмүүс байсан намайг машинруугаа 2 нь бууж ирээд чихсэн чирсэн би тийчэгнэж намайг авраарай гуйя гэж хашхарч газар хэвтэтлээ тэмцсэн гэтэл хэн нь ч надд туслаагүй бүгд хараад л зогссон тгд намайг машиндаа суулгаад явсан би цонхоор гараа гаргаж тусламж гуйж хашхарсан ашгүй хажууд явсан машинтай залуу орилсон наад охиноо буулгаач хөөе пиздануудаа гээд хажууд машинтайгаа дагасаар байгад нөгөө хэд намайг зам дээр шидсэн ингэж л би амьд гарсан тэрнээс хойш ганцаараа орой дэлгүүр орхоо ч айдаг болсондоо эмэгтэчүүд бүсгүйчүүд охидууд минь болгоомж хэзээ ч дутдгүй юмшүү орой үдэш битгий гараарай”

***

Иргэн М: “Орой үдэш болгоомжтой явж байхгүй бол охид минь амьд явах баталгаа байхгүй л юм байна.Өчигдөр л гэхэд нэг охиныг гэрлүүгээ явж байхад нь араас нь хоолойг нь боогоод ханад шахаад охиныг туслаарай гэж орилоход хүмүүс сонсоод очсон чинь худлаа нөхөр нь болж чи яахаараа намайг хуурдагын гээд нүүр нүдгүй зодсон байгаа юм хүмүүс ойртоод очингуут зугтаад явцан ямар адгийн новшийн нийгэмд амьдраад байгаан юм бэ Сонор сэрэмжтэй ар гэрийнхэн нь тосож авч байхгүй бол хэцүүхэн л юм”

***

Иргэн Т: “Бид араатан амьтан, адгууснуудын дунд амьдарч байна. Би ажил дээрээ оройтоод нэг орой 9 өнгөрч байхад гэрлүүгээ алхваа. Гэр уг нь ойрхон болохоор гэрэлтэй гээд замын хажуугаар алхаж явсан. Араас яалтчгүй нэг машин удаан дагаад дотроос нь нэг залуу ажаад л дагаад байсан. Би ч айсандаа хурдан алхаж бүр гүйв. Яг уулзвар дээр иртэл шууд эргээд л урд зогсоод машинаасаа бууж ирээд үгийн зөрөөгүй машинлууугаа чирсэн. Би ч хашгираад ноцолдож эхэлсэн. Санасныг бодвол хүч муутай залуу байлээ. Хажуугаар хүн явахаар нь “Туслаарай” гэсэн чинь нөгөө залуу чинь “Хайраа одоо битгий уурла л даа. Суучих миний буруу харья” этр гээд солиорч өгсөн. Харин азаар тэр хажуугаар өнгөрч явсан залуу итгээгүй бололтой хүрч ирэхээр нь би шууд “Энэ залуу танихгүй байж машинлуугаа чирээд байна гээд уйлтал өнгөрч явсан залуу шууд ирээд намайг сугадаад “явъя хайраа хүүхдүүд хэцүүдлээ” гээд сугадаад аваад явсан. Хэрвээ тэр залуу тэр гаж донтны үгэнд итгээд орхисон бол юу ч болоо билээ. Бодохоос ч аймар. Би машины дугаар маркийг нь бүгдийг нь харсан болохоор гэртээ ирээд нөхөртөө хэлсэн. Хамгийн аймар нь маргааш орой нь манай яг орцны үүдэн дээр машинтайгаа зогсож байхад нь манай нөхөр олж очоод хашраасан байна лээ. Цагдаад хэлье гэж бодсон боловч тэр хавь камергүй, тэгээд нөгөө аварсан хүнийхээ нэрийг ч асууж амжаагүй болохоор нотлох баримтгүй гэх байх гээд тэгээд өнгөрсөн. Орой үдэш болгоомжтой явж байгаарай гэж сануулах үүднээс бичлээ. Зөв талаас нь хараарай. Баярлалаа”

***

“Урин дулаан цагт хотын гудамжаар өөрийн хүссэн хувцсаа өмсөөд сэтгэл дүүрэн алхах эрх хүн бүхэнд бий. Гэтэл өнөөдөр гудамжаар алхаж буй охид, бүсгүйчүүдийг элдвээр дуудан, өдөж хоргоох нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ тухай яриа дэлгэхэд л олон охин хотын гудамжаар айдастай явдгаа хэлж байсан. Тухайлбал, “Зам хөндлөн гарах гээд гарцан дээр зогсож байхад хэсэг залуус ирээд дугаар асууж, тойрч зогсоод явуулахгүй байсан. “Өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахаар олуулаа зогсож байгаа залуусын хажуугаар зөрөхөөс айдаг” гэсэн оюутан охины яриаг цахим сүлжээнд нийтлэхэд өдөр бүр ийм зүйлтэй тулгардаг бүсгүйчүүдийн маш олон сэтгэгдэл ирж байсан. Тэр дунд “Хичээлийнхээ завсарлагааны цагаар сургуулийн цайны газарт зогсож байхад хэн нэгэн миний өгзөгнөөс базсан. Бужигнасан олон хүүхэд байсан болохоор хэн тийм үйлдэл гаргасныг мэдээгүй. Бас найзууд минь намайг ийм байдалтай хараагүй байгаасай гэж бодож их ичсэн хэмээн дунд сургуулийн нэгэн охин сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин танд ийм явдал тохиолдож байсан уу. Та тэр үед ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ. Энэ үйлдэл нь “хууль бус” гэдгийг мэддэг үү эсвэл бусад эмэгтэйн адил чимээгүй л дотроо цочролд ороод өнгөрдөг үү”

***

Иргэн Н: “Би ажлаа тараад гэрлүүгээ алхаж явлаа (2км орчим л зайтай) 3хоногийн өмнө халдвартын уулзвар дээр ногоон гэрэл хүлээгээд зогсож байхад урдаас улаан гэрлээр гарч байсан залуу цээжрүү чанга цохиод бүр маш чанга базаад хэнэг ч үгүй яваад өгсөн би шоконд ороод айсандаа хамаг хурдаараа л гэрлүүгээ орлоо, өнөөдөр ч бас гэрлүүгээ алхаж явтал ард хүний гүйж байгаа дуу сонсогдоод эргэж харж амжаагүй байтал толгойруу минь нэг юмаар цохиод гүйгээд явчихлаа, цаана нь баахан залуучууд инээгээд бүгдээрээ гүйгээд алга болсон. Миний чадах юм цочсондоо орилоод уйлаад үлдэх л боллоо. Одоо болтол толгой өвдөөд дуншаад дахиж алхахгүй ээ гээд уйлаад сууж байна!!! Залуучуудаа бага ч болтугай ухамсартай бай л даа! Ээж, эгч, дүү эсвэл найз охиныг чинь хүн гэмтээгээд явбал чи яах вэ! Би гэртэйгээ ойрхон ажил хийдэг болохоор зуны цагаар дандаа алхаж явдаг 2жилийн өмнө хүнд 1,2 хөөгдөж амьсгаа авч чадахгүй болтлоо гүйснээс хойш ийм юм болоогүй ч одоо үргэлж ийм айдастай хэн хаанаас гараад ирэх бол гээд айгаад явж байх ёстой гэж үү!! Ганцаараа яваа хүнийг битгий айлга гуйж байна”

www.Seen.mn

Хүүхдүүдээ дулаацуулахын тулд 2 сая доллар шатаасан нь

Өмнөх нийтлэл

“Өглөөний гудамж” нээлтээ хийлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох