нийгэм

Машинаа ухраахдаа ач охиноо дайрсан осол гарчээ

0

Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан охин машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.04/ гарчээ.

Тодруулбал, гурван настай ач охиноо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахлаа санамсаргүй дайрч, осол гаргасан байна. Тухайн үед эмээ нь ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй машинаа асаагаад явсан хойно нь гэрийнхэн нь утасдан хэлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр талийгч охины эмээ Прадо загварын том машин унасан учраас хойноо хүүхэд тоглож байгааг олж хараагүй гэнэ. Тэрбээр сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байгаа аж. Иймээс үр хүүхдэдээ тавих анхаарал болгоомжоо дээшлүүлж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Арчаагүй биднийг ичээж буй “Африкийн арслан улс”-ууд

Өмнөх нийтлэл

58 настай хүү нь 88 настай эхийгээ зодож 200 мянган төгрөгийг нь дээрэмджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм