Таны сэтгэгдэл

Standup Comedy урлагийг түгээн дэлгэрүүлсээр буй чадварлаг залуусын нэгдэл болох Comedy Lab өөрсдийн клубээ нээх гэж байна.

Дараалсан мэдэгдлүүд, асуудал тарьсан зургуудаараа нийгмийг хэд хэд “сэвээд” авсан залуучууд мань ийнхүү өөрсдийн тайзтай болж үзэгчдээ хүлээн авахад бэлэн болсон талаар мэдээлсэн.

Comedy Lab клуб нь Peace Tower-ийн 18 давхарт байрлах бөгөөд хуучнаар SET lounge-ийг Standup комеди хийх зориулалтаар засаж тохижуулжээ. Эдгээр залуус маань клубын Нээлтээ энэ Баасан гарагт буюу 6-р сарын 14 өдөр хийхээр товлоод байгаагаа олон нийтийн сүлжээгээр нэгэнт зарлаад байгаа.

Их хотын урин дулаан зуны үдшийг эдгээр залуусын хошигнолгүйгээр төсөөлөхөд бэрх.

Comedy Lab-ийнхаа залуусд өндөр амжилт хүсье

947
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл