нийгэм

Мобиком корпораци-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Таны сэтгэгдэл

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн холбооны компаниудад шалгалт хийж, торгуулийн арга хэмжээ авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав. Тэрбээр, “Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын эхний тавд харилцаа холбооны салбар орж байгаа. Үүний дараагаар орон сууц, СӨХ, контортой холбоотой гомдол саналууд байна. Харилцаа холбооны салбарт ирүүлсэн гомдлын дагуу “Мобиком корпораци”-д хийсэн хяналт, шалгалтын үеэр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх бодитой, үнэн зөв мэдээллийг өгч ажилладаггүй. Мөн “Мобиком корпораци” хэрэглэгчидтэй байгуулж байгаа стандарт гэрээний нөхцөлүүд нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан байгааг тодруулж, гаргаж ирсэн. Түүнчлэн багц болон үйлчилгээнийхээ өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж ажилладаггүй, тодорхой бус байдаг гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтыг прокурорын хяналт дор хийсэн” гэв. Ингэснээр “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээг хүчингүй болгож 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Дашрамд дурдахад, ШӨХТГ-аас нэгдүгээр улиралд 11 төрлийн хяналт шалгалтыг 60 орчим аж ахуйн нэгжид хийсэн байна. Түүнчлэн махны үнийг бууруулах асуудлаар холбогдох байгууллагад шаардлага хүргүүлжээ.

524
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл