энтертаймент

‘К ПОП’-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай

Таны сэтгэгдэл

   Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм.

   Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг  ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр сууриа олоод байгаа дуучин Гантогоо, The Saway, Honeymoon, Жижгээ, Цогтоо, жүжигчин зэрэг уран бүтээлчид оролцоно.

   Тоглолт ирэх 6-р дугаар сарын 2-нд  “UB Palace”-ийн концертийн их танхимд хоёр удаа болно. Энэхүү тоглолтонд ирсэн сонсогч та “К поп” оддын тоглолтыг амьдаар нь үзсэн мэт сэтгэгдлийн авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд “К поп” хөгжмийг сонсдог, хайрладаг хүүхэд, залуус та бүхнийг энэхүү тоглолтод урьж байна.

670
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл