нийгэм

Сэрэмжлүүлэг: Ой найман сартай хүүхэд 7 давхраас унаж нас барлаа

Таны сэтгэгдэл

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд  цонхоо онгорхой орхидог болсон. Харин цонхны хаалт хийлгүй орхисноос болж бага насны хүүхэд өндрөөс унаж амт насаа алдах тохиолдол гарч, цагдаа, онцгой байдал,  хэвлэл мэдээллийнхэн сэрэмжлүүлсээр байгаа. 

Гэвч эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарлаа жоохон л сулруулахад бага насны хүүхэд өндрөөс унасан тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнөөдөр 10:50 цагийн орчим Баянгол дүүргийн 17-р хороонд нэг ой найман сартай хүүхэд долоон давхраас унаж нас барсан хэрэг гарсан байна. 

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс сэргийлэн цонхны хаалт хийлгэхийг сэрэмжлүүлж байна. 

602
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл