нийгэм

Онц ноцтой сурвалжлага: Hоолуурын аж ахуй ямааны хоолойг тас хэрчиж байна

0

Хүмүүс Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Нийгэмлэг (PETA) ПЕТА-гийн сурвалжлага дэлхийн ноолуурын зонхилох экспортлогч орнууд болох Хятад болон Монгол улсад ноолуурын ямаанд хэрхэн хэрцгий хандаж, зэрлэгээр хороодгийг нийтэд дэлгэлээ

Улаанбаатар хот – Хятад болон Монгол дахь ноолуурын аж ахуйн үнэн дүр төрхийг ПЕТА-гийн аймшигт видео бичлэг илчлэн харууллаа. Видео бичлэгт хөөрхий ямааны ноолуурыг тасчин зулгаахад айж, өвдөж тарчилснаасаа болж майлан орилох ямаануудыг харж болно. Хойшид ашиг өгөхөө больсон ямааг харин нядалгаанд явуулж, хоолойг нь хэрчиж алдаг байна. Дэлхийн түүхий ноолуурын 70 хувийг Хятад улс нийлүүлдэг бол Монгол улс 20 хувийг нь хангадаг байна.  
 Дээр дурдсан хоёр улс дахь ноолуурын аж ахуй, мал нядалгааны газруудыг хамарсан ПЕТА-гийн энэхүү сурвалжлага нь ийм чиглэлээр хийгдсэн хамгийн анхны судалгаа бөгөөд, бичлэгт ажилчид хэрхэн айж чичирсан ямааны хөлийг мушгин дарж байгаад хурц төмөр самаар ноолуурыг нь зулгааж байгаа харагдана. Цусаа гартал шалбарч зүсэгдсэн тэдгээр  ямааны өвчнийг намдаах ямар нэг арга хэмжээ, мал эмнэлгийн тусламж огт байхгүй. Нэгэн ажилчин амьтны улай шархан дээр шууд л  цагаан будааны архи  асгаж байв.
 Цаашид ноолуур өгөхөө больсон ашиггүй ямаануудыг нядалгааны газарт цус нь зугуухан урсах, удаан үхлээр тарчлаан хороож байгаа нь харагдана. Хятадад ажилчид ямааг муужруулахын тулд толгойруу нь алхаар цохиж байлаа. Харин Монголд ажилчид ямааг нэг хөлнөөс нь чирэн нядлах байрлуу оруулж, бусад ямааны нүдэн дээр хоолойг нь тас огтолж байв. Зарим ямаа хоолойгоо хэрчүүлсний дараа бүтэн хоёр минутын дараа ч амьтай, хөдөлж байгаа нь харагдана. Хувцасны жижиглэн худалдаагаар дэлхийд хоёрт ордог томоохон компани болох H&M энэхүү сурвалжлагын мөрөөр арга хэмжээ авч, (тэдний борлуулдаг ганц төрөл болох) “уламжлалт ” ноолуурын худалдааг  хориглох шийдвэр нэн даруй гаргалаа.
 “Ноолуурыг нь тасчин зулгааж, хоолойг нь хутгаар хэрчихэд гэм зэмгүй хөөрхий ямаанууд зүйрлэшгүй ихээр тарчлан  зовдог. Энэ бүхэн ноолууран цамц, ороолтны л төлөө шүү дээ,” хэмээн ПЕТА-гийн Ахлах Дэд Захирал Жейсон Бейкэр өгүүлээд  “ПЕТА дэлхийн  худалдан авагчдыг амьтан харгислаж хөнөөхийг дэмжихгүй байж, ноолууран барааг өлгүүр лангуун дээр нь үлдээхийг уриалж байна” хэмээн хэллээ.
 Амьтны гаралтай мяндсан утаснууд дотор ноолуур байгаль орчинд хамгийн сөрөг нөлөөтэй нь юм. Ямаан сүрэг нэн ховдог идэмхий, ургамлын үндсийг ухан идэн, нөхөн төлжих ямар ч боломжгүй болгодог тул хээрийн эмзэг бэлчээр эрчимтэй цөлжиж байгаа билээ. Монголын газар нутгийн ургамлын бүрхүүлийн доройтлын 80% нь бэлчээрийн талхагдлаас болсныг судалгаа харуулсан байна.
 Урианыхаа нэг хэсэгт “амьтад бол бидний хувцас биш” хэмээдэг ПЕТА хулс, модны тенсел, маалинга, олс, модал, вискоз, органик хөвөн даавуу, шар буурцгийн ноолуур гэх мэт амьтны бус гаралтай дулаан, загварлаг материал өргөн хүртээмжтэй байдгийг санууллаа.
 Сурвалжлагын гэрэл зургийг эндээс үзэж болно. Сурвалжлагын өргөн нэвтрүүлгийн чанарт нийцэх видео бичлэгийг энд хуваалцав. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтаас авна уу: PETAAsia.com.

Албаны хүний тайлбар: Сүрьеэ өвчнөөр 38 хүүхэд, нэг багш өвчилсөн

Өмнөх нийтлэл

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг сонсов

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм