ДАШТ 2018-ын шууд дамжуулалтыг хүргэж байсан Өмнөд Солонгосын сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр эмэгтэй үнссэн бичлэг олон хүний анхаарлыг татжээ.
Тус бичлэгийг үзсэн зарим нэг хүмүүс хэрвээ эмэгтэй сурвалжлагч байсан бол энэ нь бэлгийн хүчирхийлэлд тооцогдож магадгүй юм хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Энэ үйл явдалтай адил Бразилын сурвалжлагч бүсгүйг шууд дамжуулалтын үеэр нэгэн залуу үнсэх гэж оролдоход эгдүүцэж уурласан бүсгүй нэвтрүүлгийн дундуур залуутай маргаан үүсгэж байсан аж.
Харин MBN телевизийн сурвалжлагч Кваль-Йель Квон энэ явдлыг эерэгээр хүлээн авч инээмсэглээд өнгөрсөн байна.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд