нийгэм

Х.Баасансүрэн хамба Бурхан багшийн дүйчин өдрөөр аялгуут бясалгал хийнэ

0

Хаана ч юм, бүү мэд. Элсэн дээр суучихсан, утсан дээрээ дуу тавиад, зүрхэндээ гараа тавьж, нүдээ анин,

-Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай..
. хэмээн дуулж буй бичлэгийн эзнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдэх болсон. Зүрх, сэтгэлээсээ л дуулсан тэрхүү бичлэг хэдхэн өдрийн дотор цахим ертөнцөд хэдэн мянгаар тоологдох хандалтыг авсан байжээ. Тэрхүү бичлэгийн эзэн нь Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгийнх байсан нь бүр ч сонин. Энгийнээс энгийн, эглээс эгэл байсан түүнийг монголчууд хүндэтгэх болсон билээ.

Тэгвэл тэрбээр “Орчлонг хайрлаарай” дуугаар UBS телевизийн “Сайн уу, Сайнаа” нэвтрүүлэгт орж, сэтгэлээ нээн ярилцахдаа дууг анх олны хүртээл болгосон “МУГЖ С.Батсүхтэй хамтран дуулсан нь цахим ертөнцөд бас л шуугиан тариад байна. Энэхүү нэвтрүүлэгт орохдоо тэрбээр Бурхан багшийн их дүйчин өдрөөр буюу тавдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB palace”-ийн урилгаар Мянган бурхан бүгдийн адис жанлав бүрдсэн Жанрайсэг бурханы шидэт зүрхэн тарнийг хөгжөөх “Зүрхийг тань дайлъя” нэртэй АЯЛГУУТ БЯСАЛГАЛ-ыг  хийхээр болжээ.

Энэ өдөр сайны зүг хөтлөх үгийг сонсож,сайхан энергээр сэтгэлээ дүүргэн,бурхан багшийн зүрхэн тарнийг Монголоор аялгуулан бясалгацгаах гэнэ. Хамба Х.Баасансүрэн нэгэнтээ “Миний аз жаргалын шалгуур маш бага. Тийм болохоор байнга л аз жаргалтай байдаг. Амьсгалж байгаа нь, өглөө бүр нар мандаж байгаа нь, шувууд жиргэж байгаа нь, мод цэцэглэж, хөхөө донгодож буй нь, бороо шиврэх нь, нойтон хувцас биед мэдрэгдэх нь жаргалтай санагддаг. Аз жаргалын шалгуур өндөр байхын хэрээр аз жаргал багасна” гэсэн нь бий. Хэрхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрах талаар суралцуулах энэхүү бясалгал, лекцийн тасалбарыг “UB palace”-ийн кассаас болон “1900-1905” дугаарын утсаар захиалан үнэгүй хүргүүлэн авах боломжтой аж.

Зайсангийн барилгууд дулаангүй болжээ

Өмнөх нийтлэл

‘Имарт’-ын хамт олон 150, 248 дугаар цэцэрлэгийн талбайд мод тарилаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм