нийгэм

Гар зургийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

0

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт  гар зургийн уралдааныг зарласан.

Тус уралдааны шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах арга хэмжээ /2019.05.03/-нд ХНХЯамны 10 давхрын хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс шилдэг гурван бүтээл, тусгай байр хоёрыг шалгаруулсан.

Шагналыг ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус газрын дарга П.Энхтайван, МХЕГ-ын хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Р.Ганхуяг, ХНХДСургуулийн ХАБЭМ-н тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг, Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн Арвин зам холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхсэргэлэн нар гардуулан өглөө.

1-р байр Б.Мөнххүслэн /Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч/

2-р байр Б.Мөнхжаргал /БЗД 72-р сургуулийн 6г ангийн сурагч/

3-р байр М.Тэмүүлэн /5-р сургуулийн 2г ангийн сурагч/ тус тус шалгарсан.

Тусгай байр

Ү.Аззаяа /42-р сургуулийн 5е ангийн сурагч/

Г.Есүй /ХУД 34-р сургуулийн 4а ангийн сурагч/

Мөн ивээн тэтгэгч байгууллагын шагналаар 5 хүүхдийг шагнаж урамшуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөр өөрсдийн нүдээр харж зурсан нь олон шинэлэг санааг дэвшүүлж чадсан гэдгийг уралдааны шүүгчид онцолж байлаа.

ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг өгөх, хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд уг уралдааныг зохион байгууллаа.

Сурагч насны он жилүүдээрээ аялан ‘азтан болоорой’

Өмнөх нийтлэл

Бургер Кингээр үйлчлүүлсэн иргэд хоолноосоо хордсон уу

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм