ДАШТ2018-ын үеэр орон орны фанатууд багаа дэмжихээр ОХУ-д ирээд байгаа билээ. Энэ үеэр үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүд дэлхий нийтийн анхааралд өртөж богино хугацаанд олны танил болж байсан бол энэ удаад Оросын фанатууд цахим ертөнцөд “Од” болж эхэлжээ.
Тэд бол өвөрмөц хувцасласан эхнэр нөхөр, ач хүү гурав бөгөөд анх Спани VS Оросын тоглолтын шууд дамжуулалтын бичлэгэнд өртснөөр ийнхүү олны анхаарлыг татах болсон байна. Тэдний өмссөн өвөрмөц малгай нь Орос улсын үндэсний хувцас бөгөөд кокошник гэж нэрлэдэг аж.
Тэд хэлэхдээ: “Зохион байгуулагч нар бидэн дээр ирээд, шөвгийн 4-ийн тоглолт дээр Цагаан, Цэнхэр , Улаан өнгөтэй яг энэ дүр төрхөөрөө ирээрэй. Та гурав бол манай багийн сахиус нь юм шүү” хэмээн тэднийг урьсан гэжээ. Зарим нэгэн уран бүтээлчид тэдний хөргийг гудамны хананд хүртэл зурах болсон гэнэ шүү.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд