энтертаймент

АРДЫН ЖҮЖИГЧИН ААВААСАА Р.БАТТОГТОХ ‘МУСТА’ ЦОЛ ТЭМДГИЙГ ГАРДАН АВЧЭЭ

Таны сэтгэгдэл

Монголын кино урлагт тэр тусмаа аймшгийн киноны төрөлд шинэ өнгө төрхийг нэмсэн бүтээлийн нээлт  тавдугаар сарын 03-ны өдөр Тэнгис кино театрт боллоо. “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студийн шинэ бүтээл болох “Орилоон-2” айлгах аймшгийн киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Баттогтох энэ үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.

Түүнд энэхүү шагналыг МУАЖ Г.Равдан гардуулсан нь ихэд содон үйл явдал боллоо. Монголын кино урлагт удам дамжсан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдний нэг нь аав хүү хоёр гэдгийг кино сонирхогчид андахгүй мэдэх билээ. Ийнхүү Ардын жүжигчин аваасаа хүү нь МУСТА цол тэмдгийг гардан авсан нь монголын кино урлагийн түүхэнд шинэ үйл явдлыг нэмэв.

1,174
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл