нийгэм

Д.Энхбат агсны хүүхдүүд ‘аавынхаа нэр төрийг сэргээлгэхээр прокурорт ханджээ’

0

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбат агсныг сэжигтнээр татаж Франц, Белги, Герман улсын хил дамнуулан хулгайлж авчирч байсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Түүнийг хулгайлж авчран эрүүдэн шүүсэн ч, С.Зоригийн аллагыг үйлдсэн этгээд болгож чадаагүй учраас Улсын нууц задруулсан гэх хэргээр ялтан болгосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүний хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ.

Тэд уг өргөдөлдөө, Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган амь насыг хохироосон тул эл хэрэгт холбогдох хүмүүсийг тогтоож, аавын минь нэр төрийг сэргээж өгөхийг хүсчээ. Тухайн үед Д.Энхбат агсны үр хүүхдүүд нь хууль хяналтын байгууллагуудад шат дараалан өргөдөл гаргаж байсан удаатай. Гэвч тэдний өргөдлийн хариу огт өгдөггүй байжээ. Тиймээс талийгаачийн үр хүүхэд, ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь олон улсын парламентын холбоонд өргөдөл гаргахаар болсон байна.

Оршуулгын журмын хэлэлцүүлэгт иргэдийг урьж байна

Өмнөх нийтлэл

Та цэвэр агаарт ажиллаж, өндөр цалин авахыг хүсэж байна уу

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм