нийгэм

Алга болсон охины амийг егүүтгэн ууланд булсан гэж мэдүүлжээ

0

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд өнгөрсөн сарын 14-ний өдөр есөн настай Ундармаа охин алга болсон талаар мэдээлэл олон нийтэд тарсан билээ. Тэгвэл энэ охины аминд хүрсэн хэмээн гэмт хэрэг үйлдсэн баригдаад буй этгээд мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл иржээ. 

Тодруулбал, 4-р сарын 29-нд Налайх дүүрэгт байрлалтай гэрийнхээ гадаа тоглож байсан 11 настай охиныг гэмт этгээд хутга тулган барьцаалж Улаанбаатар хотод авчирчээ. Улмаар тухайн өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт уг охин хүчирхийлүүлсэн байдалтай тусламж эрэн орж ирснээр цагдаагийнханд мэдэгдсэн байна. Цагдаагийн албан хаагчид тухайн шөнөдөө гэмт этгээдийг эрэн сурвалжилж маргааш нь сэжигтэн этгээд Т гэгчийг баривчилжээ. 

Харин уг этгээд нь байцаалтын явцад 17 хоногийн өмнө алга болсон гэх есөн настай Ундармаа охиныг хүчирхийлэх явцад амьсгал хураасан учир ууланд аваачин булсан хэмээн мэдүүлжээ. 

Налайх дүүргээс хүчинд автан нийслэлд ирсэн охиыг ЭХЭМҮТ-д эмчилж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа аж. 

“Оройн мэнд” нэвтрүүлэг – О.Осоржамаа

Өмнөх нийтлэл

Цуйван, бууз, хуушууранд дуртай биднээс болж цагаан зээрийн сүрэг хиарч дууслаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм