нийгэм

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

0

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

   Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.

   Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байна. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадам ач холбогодлоо өгөх юм.

   “Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана.

ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:

2018.07.06 /Баасан/

09:00-18:00       “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал

Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд

09:00-21:00       Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00       Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00       Нээлтийн ёслол

Д.Сүхбаатарын талбайд

2018.07.07 /Бямба/

09:00-21:00       Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00       Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00       “Mонголын хувцасны нууц товчоо” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш

Д.Сүхбаатарын талбайд

2018.07.08 /Ням/

09:00-21:00       Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00       Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00       Хаалтын ёслол

Д.Сүхбаатарын талбайд

Модель Н.Эрдэнэцогт дэлхийн сайхан залуу шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна

Өмнөх нийтлэл

Туркт очсон Монгол эмэгтэйчүүдийг Я**** хэмээн доромжилж цалинг нь луйвардаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм