Өнөөдөр өглөө буюу дөрөвдүгээр сарын 26-ний 9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох бидний хэлж заншсанаар 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирлээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээлнээр 100 айлын автобусны буудал дээр нэгэн этгээд буу гарган бусдын амин насанд хүрсэн аж. Буудуулсан хохирогч газар дээрээ амиа алдсан гэх мэдээлэл одоогоор байгаа юм.
Сэтгэгдэлүүд