зөвлөгөө

Зун очоод хэрэггүй 11 улс

0
Аялал жуулчлалын Skyscanner сервис судалгаа явуулаад зун очоод хэрэггүй аялал жуулчлалын чиглэлүүдийг нэрлэжээ. Судлаачид амралтын чанарт нөлөөлдөг гурван хүчин зүйлийг голчилж үнэлсэн байна. Тухайлбал, ус болон агаарын хэм, хур тунадас орох хэмжээ, уг газруудын ачаалал ихдэх байдал зэргийг авч үзжээ. Дор бид зуны амралтаараа очоод хэрэггүй аялал жуулчлалын чиглэлүүдийн тухай өгүүлэх болно.

1. Арабын Нэгдсэн Эмират
Энд өдөр нь +50 хэм, ус нь +40 хэмд хүрч халдаг байна. Тус улсад 11 дүгээр сараас гуравдугаар сарын хооронд аялвал тохиромжтой.

2. Египт
Тус улсын хувьд аялал жуулчлал бол төсвөө бүрдүүлдэг гол зүйл нь юм. Үзэж харах юм ихтэй энэ улсад зун нь дэндүү аагим халуун нар шардаг. Намар юм уу өвөл очвол зохилтой.
3. Иордан
Мөн л байгалийн сайхан, эртний соёл иргэншлийн үзмэрүүдтэй энэ улсад зун очвол хайлж урсана. 2-5 дугаар сарын хооронд очвол дээр гэнэ.
4. Гоа муж
Энэтхэгийн баруун хойд хэсэгт оршдог Гоа муж нь тус улсын аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Гоа бол Энэтхэгийн хамгийн жижигхэн муж. Байгалийн сайхан цогцолсон энэ газар гол мөрөн, усан хүрхрээ, ширэнгэн ой гээд бүгд нэг дор цогцолсон. Наранд шарлагын газар нь 110 км үргэлжилдэг. Гэхдээ энд зун очвол шувт бороонд цохиулж мэднэ. 11-4 дүгээр сарын хооронд очвол тохиромжтой.
5. Филиппин
Үзэж харах юм ихтэй Филиппин улсад зун нь борооны улирал болж, далайн шуурга дэгддэг. Тиймээс өвөл юм уу хавар очвол дээр гэнэ.
6. Тайланд
Аялал жуулчлалаараа тэргүүлдэг Тайландад зун нь борооны улирал болдог учраас намар юм уу өвөл очвол зүгээр.
7. Куба
Зун нь аадар борооны улирал эхэлдэг тул аялагчид тийшээ зүглээд хэрэггүй.
8. Сэйшеллийн арлууд
Энэтхэгийн далайн баруун хэсэгт орших эдгээр арлууд нийтдээ 115 арлаас бүрддэг. Далайн шуурга дэгддэг тул зун тийшээ яваад хэрэггүй.
9. Испани
Олон улсын аялал жуулчлалын томоохон төв. Аялал жуулчлалын салбарт 1,3 сая хүн ажилладаг. Зуны улиралд Испанид жуулчид ихээр очдог тул тав тухтай байж чадахгүй. Зун нь испаничууд бөөнөөрөө амралтаа авдаг тул гадаадын жуулчидтай зэрэгцээд аялж өгдөг учраас танд хөл гишгэх газар олдохгүй л болов уу.
10. Итали
Тус улсад ЮНЕСКО-гийн соёлын өвд багтсан 53 дурсгалт зүйл бий. Дэлхийн өөр аль ч улсад ийм олон дурсгалт зүйл үгүй. Та Италид хавар юм уу намар очвол дээр. Зун нь наранд шарлагын газрууд битүү дүүрдэг учраас тав тухтай амарч чадахгүй. Италичууд өөрсдөө зуны улиралд амралтаа авч, наранд шарлагын газруудыг зорьдог учраас шоргоолжны үүр мэт болдог аж.
11. Турк
Тус улсын эдийн засгийг бүрэлдүүлэгч салбар бол аялал жуулчлалын салбар. Энэ салбарт хоёр сая орчим хүн ажилладаг. Туркт намар очвол илүү тохиромжтой. Зун нь тус улсын ард иргэд гэр бүлээрээ амралтын газруудыг дүүргэдэг учраас танд хэвтэх газар олдохгүй л болов уу.

Леброн Жеймс “Лейкерс” багтай гэрээ байгуулжээ

Өмнөх нийтлэл

Баянхонгор аймагт “Төрийн албан хаагч” 5 настай охиныг хүчиндэхийг завджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө