нийгэм

Хятадуудтай хамтарч, Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээг хангах саналыг С.Амарсайхан гаргасан гэв

Таны сэтгэгдэл

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун ба хүнсний ногоо тариалагчид, нэр бүхий иргэд мэдээлэл хийлээ.Тэд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн 50 га газарт агро парк байгуулж Хятадын “Тяньжин фүүдс”  төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж буй ажээ. 

 Уг асуудлыг  НИТХ-ын тэргүүлэгчдээр 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжээгүй аж.Гэтэл хурлын дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж, ЗГХЭГ-ийн даргад илгээсэн гэж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өгүүлэв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

766
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл