Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлагджээ.
“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх аж.
Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад үзүүлэн шүүлтийн 20 оноог цуглуулах бөгөөд хоёрдугаар шат 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсны Хүүхэлдэйн театрын тайзнаа болох бол 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагт “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулах гэнэ.
Дүүргүүд дараах жүжгүүдээр оролцож байгаа аж.
1. Хан-Уул дүүрэг – Найруулагч СТА Ц.Жаргалсайхан, зохиолч Ц.Түмэнбаяр “Мэргэнд буусан чоно” Модун жүжиг
2. Баянзүрх дүүрэг – Найруулагч СТА Я. Эрдэнэбал, зохиолч Н.Ганхуяг “Удган модны домог” жүжиг
3. Баянгол дүүрэг – Зохиолч, Найруулагч СТА Б.Бат-Өлзий, “Наран ээжийн эрэлд” жүжиг
4. Багануур дүүрэг – Найруулагч Б.Мөнх-Эрдэнэ, зохиолч Ю.Кайнер “Алтан үст охин” жүжиг
5. Сүхбаатар дүүрэг -Зохиолч, Найруулагч Т.Ганцогтбаяр, Д.Бямбажаргал “9а,б” жүжиг
6. Чингэлтэй дүүрэг – Найруулагч МУГЖ Б.Жаргалсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнэ “Хайрлахын учир” жүжиг
7. Сонгинохайрхан дүүрэг -Зохиолч, Найруулагч Г.Ган-Эрдэнэ, И.Буянбилэг “Захидал” жүжиг
Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэлүүд