Алдар нэртэй болж олны хараанд өртөн хүндлэл хайр хүртэх сайхан ч нэг л буруу алхам хийвэл олон нүд харж байгаа гэсэн үүднээс тун хэцүү байдалд байдаг гэдгийг олны танил болсон хойноо л мэдрэх болов уу.
Үүний нэг жишээ бол Өмнөд Солонгосын дуучин болон жүжигчид бөгөөд тэд олны танил байх ямар хэцүү гэдгийг хамгийн ихээр мэдэрдэг хүмүүс аж.
К-поп дуучин Пак Во Жин / Wanna One хамтлагийн хуучин гишүүн/ саяхан Инчеоны нисэх онгоцны буудал дээр гаргасан авир олон нийтийн сүлжээнд тавигдан олны танил байх үнэхээр хэцүү бололтой гэдгийг харуулжээ. Түүний хувьд Таиландад нэвтрүүлгийн бичлэгт орсны дараа эх орондоо ирэх үеэр шүтэн бишрэгч охид нь тосон хүлээж байжээ. Шүтэн бишрэгчид нь зураг даруулахаар ойртон ирэх үед дуучин залуу маш хурданаар гүйхэд түрхэн зуур балмагдаж гайхсан охид хий хашгиралдан ард нь хоцорч байгааг дүрс бичлэгт буулгасан байна.
Өмнөд Солонгост олны танил хүмүүс бараг л айдас дунд л амьдардаг гэж хэлж болохоор. Учир нь тэднийг “Sasaeng“ буюу 17-22 насны шүтэн бишрэгч охид нь үнэхээр их залхаадаг байна. Хувийн амьдралд нь хэт оролцон үргэлжийн мөнх араас нь даган мөрдөж, цусаараа бичсэн ил захидал илгээх, эд зүйлийг нь хулгайлах гээд амар тайван байдлыг үзүүлдэг аж. Зарим нэг гаргасан судалгаагаар өмнөд солонгосын олны танил хүмүүс өдөр бүр 100 гаруй даган мөрдөгчтэй нүүр тулдаг гэх тоо баримт ч байдаг гэнэ. Ингээд харахаар хөөрхий Солонгос олны танилууд бараг л хөөрхийлөлтэй л амьдардаг юм байна дөө.
dorgio.mn
Сэтгэгдэлүүд