Нийгмийн даатгал төлөгч иргэн та “НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшнийг ашиглан сар бүр төлж буй шимтгэл, нэрийн дансныхаа үлдэгдэл гэх мэт бусад олон мэдээллийг авах боломжтой.
Нийгмийн даатгалын байгууллагаас гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, одоогийн байдлаар тус аппликэшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа аж.
Гар утасны аппликэшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.
Тэгвэл гуравдугаар сарын 20-ноос эхлэн бүртгэлээ цахимаар баталгаажуулах боломжтой болжээ.
“НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшний бүртгэлээ хэрхэн онлайнаар хийх вэ?
- Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэшнийг татаж, суулган бүртгүүлнэ.
- Бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн фото зургаа илгээнэ./Бичиг баримтаа нүүрнийхээ ойролцоо барьж, регистерийн дугаар тод харагдахаар зургаа авна/
- Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай бол Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны программд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.
Ингээд та өөрийн бүртгэлтэй цахим хаяг болон системээс өгсөн нууц үгээр нэвтрэн орж, мэдээллээ харах боломжтой.
Бүртгэл баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно. Эх сурвалж: ikon
Сэтгэгдэлүүд