нийгэм

Гэртээ номын сан ажиллуулж, тэмдэглэлээ дэвтэрт бичдэг байсан эмээд зөөврийн компьютертэй болжээ

0

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ.

Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ.

“Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон гэж ярьдаг. Үнэндээ аав, ээжүүд нь анхаарч, ном авч өгч, хамтдаа уншиж, урамшуулж чадахгүй байна. Хүүхдэдээ гар утас авч өгөлгүй яах вэ, гэхдээ заавал номтой нөхөрлүүлж, энэ их цахим давалгаанаас хамгаалах хэрэгтэй” гэж сайн дурын номын санч хэлж байна.

Өнөөдрийг хүртэл номын бүртгэлээ дэвтэр дээр хөтөлж ирсэн С.Хишигт гуай комьютертэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, маргаашаас компьютерийн сургалтад хамрагдаж, номын бүртгэлийн программ дээр ажиллаж сурна гэсэн юм. 

Д.Цэрэнсодном: Чингис хаан 1162 онд биш 1155 онд төрсөн

Өмнөх нийтлэл

Т.Дэлгэрмөрөн: Т.Ананда минь чамайгаа амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм