нийгэм

‘Circle K’ сүлжээ дэлгүүр нэг нас хүрлээ

0

Олон улсын конвиненс дэлгүүр гэсэн тодотголтой “Circle K” сүлжээ дэлгүүр Монголд нээгдсэний нэг жилийн ойн баяр өнгөрсөн баасан гаригт боллоо.

Баярын үйл ажиллагаанд “Сиркл Чэйн” компанийг үүсгэн байгуулагчид болон салбар дэлгүүрүүдийн менежер, ажилтнууд болон түнш компани “Мах импекс”, “Талх чихэр”, “ЭмСиЭС Кока Кола” компанийн төлөөлөгчид болон хэрэглэгчид хүрэлцэн ирсэн байв. Тус сүлжээ дэлгүүрийг дандаа үндэсний компаниудаа дэмжин хамтран ажилладаг тэр дундаа хамгийн чанартай, стандарт өндөр байгууллагуудтай хамтардаг гэдгийг хэрэглэгчид нэгэнт мэдэх болсон билээ.

Тус сүлжээ дэлгүүр нь 1951 онд Америкийн Техас мужид нээлтээ хийж байсан бөгөөд өдгөө 24 улсад 12,000 гаруй салбар дэлгүүртэй аж. Харин Монгол Улсад нээлтээ хийснээс хойш 20 салбар 200 гаруй ажилтантай болсон байна. Ойн баярын үеэрээ “Circle K”-ийнхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж бүтээснээ хэлэлцэн дүгнэж, шилдгүүдээ шалгаруулан мөн цаашид хийх үйл ажиллагаагаа хэлэлцсэн юм. Тэнд цугларсан салбарын менежерүүд, ажилтнууд нь бүгд залуучууд байгаа нь анхаарал татаж байлаа.

Хоногийн аль ч үед үйлчлүүлэх боломжтой конвиненс дэлгүүр нь олон олон залуусыг ажлын байраар хангаж, дэлхийн залуустай хөл нийлүүлэн ажиллах дадлага туршлагыг эзэмшүүлж, Нийслэл хотын соёлд хувь нэмэр оруулж цаашлаад Монгол Улсын эдийн засагт дэм үзүүлж байгаа гэдгийг энэ үеэр мөн тодотгосон билээ. Үнэхээр ч конвиненс дэлгүүрийн стандартыг Монголд анх удаа  “Circle K” сүлжээ дэлгүүр орж ирэх болсноор гаргаж байсан гэдэг. Дандаа залуус ажилладаг уг сүлжээ дэлгүүрт оюутнуудыг сурахын хажуугаараа ажиллах боломжийг гаргаж өгснөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч ажлын байраар хангадаг бөгөөд одоогоор 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг аж.

Дэ Жангум киноны жүжигчид 15 жилийн дараа

Өмнөх нийтлэл

Буудлага спортын холбооны цомын тэмцээн болно

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм