нийгэм

Оросын нэрт жүжигчин Монголд өөд болжээ

0

Оросын алдарт жүжигчин  Алексей Булдаков манай оронд аялж яваад энэ сарын 2-с 3-нд шилжих шөнө зуурдаар нас баржээ.

Түүний үхлийн шалтгааныг  зүрхний хурц дутагдал гэж одоогоор оношилжээ. Тэрээр 68 настай байжээ. Хэргийг тодруулбал, Оросын холбооны улсын иргэн эрэгтэй 68 настай Булдаков Алексей Иванович гэх хүн  СБД-ийн 1-р хороонд байрлах зочид буудлын өрөөнд биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 7-нд Москвад болох юм байна.  Булдаков Монголын үзэгчдэд “Үндэсний ан агнуурын онцлог” киноны Иволгин генералын дүрээр танил болсон юм.

Цахим луйварчид өсвөр насны хүүхдүүдийн хаяг ашиглаж байна, эцэг эхчүүдээ хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаарай

Өмнөх нийтлэл

Дуучин Нара ‘Б.Батцацралаа чи миний хүүг авна гэнэ үү’

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм