спортэнтертаймент

Зураг дээрхи бяцхан хүүг 13 жилийн дараа Английн шигшээ багийн ахлагч болно гэж хэн санах билээ

0

2005 онд хөлбөмбөгчин болохыг хүсдэг бяцхан хүү хөлбөмбөгийн дэлхийн супер од Девид Бекхамтай сайн найзын хамт зургаа авхуулж байжээ. 13 жилийн өмнөх энэ хүү одоогийн Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн юм.

Харин түүнтэй хамт зургаа авхуулсан багын найз нь одоо түүний эхнэр болжээ. Хосууд 2017 онд охинтой болсон юм. Харри Кэйн Английн Премьер лигийн Алтан гутал шагналыг 2 удаа хүртэж, Тоттенхэм клубын өмнөөс 60 гоол оруулсан нь тус клубын төлөө тоглож байсан үе үеийн тамирчдын өмнө нь гаргаж байгаагүй амжилт ажээ.

ОХУ-д болж буй ДАШТ-ийн үеэр Английн шигшээ баг Панамын шигшээ багийг 6:0 ийн харьцаатайгаар буулгаж авсан бөгөөд Харри Кэйн гоол оруулсан бөмбөгөө өөртөө дурсгал болгон авсан байна. Түүний энэ их амжилтыг хамтран тоглогчид нь уйгагүй зүтгэл, хичээнгүй занд оршиж байгаа хэмээн тодорхойлжээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчид нутагтаа ирээд өндгөөр шидүүлжээ

Өмнөх нийтлэл

Хөгжлийн бэрхшээлтэй биш онцгой, содон, өвөрмөц гэвэл cool

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт