нийгэм

Н.Солонго Германд улс төрийн амжилтаа ахиулсаар байна

0

Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тус улсад болсон сонгуулиар дахин амжилт гаргажээ.

Тэрээр саяхан 3 сарын 8 нд Бавари мужийн ЦСҮ /CSU/ намын Гадаад Бодлого Аюулгүй Байдлын Зөвлөлийн Дүүргийн дэд даргын албан тушаалд дахин сонгогдож мөн Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ. Тэрбээр улс төрийн албыг багаас нь эхэлсэн бөгөөд 2015 онд Бундестагийн гишүүний туслахаас авахуулаад Тойргийн Залуучуудын Холбооны тэргүүнээр хоёр жил, Швабен бүсийн төлөөлөгчөөр хоёр жил, Тойргийн Эмэгтэйчүүдийн Холбооны Нарийн бичгийн дарга, Залуучуудын Холбооны санхүү хариуцаж дэвшсээр өдийг хүрсэн билээ.

Монголчууд түүнийг сүүлийн жилүүдэд улс төрч гэхээсээ илүү сайн үйл, хүмүүнлэгийн элч гэдгээрээ илүү андахгүй болсон. Тэрбээр Отгонбаяр сан-гаар дамжуулан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 170 гаруй хүүхдэд тусламжийн гараа сунгаж, хүмүүнлэгийн ажлуудыг хийгээд тав гаруй жил болж байгаа юм.

Германы улс төрд өндөр албан тушаал хашиж буй анхны монгол гэдгээрээ танил болсон Н.Солонгодоо цаашдын ажилд нь улам илүү их амжилт хүсэн ерөөе.

Бүжигчин Бямбаагийн “усны дусал мэт адилхан гүнж” (фото)

Өмнөх нийтлэл

Шинэ Зеландад аймшигт аллага гарсны дараа галт зэвсгийн хуулиа чангатгахаар болов

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм