Окинава мужийн Ириомотото арлын баруун эргийн ойролцоох Сотобанари арал дээр цор ганцаар амьдрах Масафуми Нагасакиг Японы Робинзон Крузо хэмээн нэрлэх болжээ.
Учир нь Нагасаки сайн дураар уг арал дээр 30 жил амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн хувцас хэрэглэл өмсдөггүй байна. Дэлхийгээр аялагч Альваро Керезо гэх залуу Нагасаки өвөөг олж мэдсэн байна Гэр бүлийхнээсээ ч холбоо тасарсан гэх түүнийг зарим нэгэн хүмүүс сайн дураар бус хүчээр энэ газар ирсэн байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.
Өдгөө 82 настай Масафуми Нагасаки арал дээрхи 30 жилийн амьдралаа биеийн байдлаасаа болж дуусгавар болгохоос өөр аргагүй болсон байна. Аялагч Альваро Керезо түүнийг олж мэдмэгцээ цагдаад мэдэгдсэн бөгөөд түүнийг одоо эх газар аваачсан тухай Японы хэвлэлүүдээр мэдээлжээ.
Эх сурвалж: Seen.mn
Сэтгэгдэлүүд