Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Азийн цом” тэмцээн Малайзын Куала Лумпур хотод болж, Монгол Улсын баг тамирчид хошой аварга боллоо. Тэмцээний шигшээ тоглолтод Монголын баг Филиппиний тамирчдыг хожиж, сингапурчууд хүрэл медаль хүртэв. Манай хоккейчид өнгөрсөн жил “Азийн цом”-д түрүүлсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалж, хоёр дараалан цом өргөж буй юм. Энэ жилийн цомын тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы баг тамирчид багтсан. Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Хагас шигшээд талбайн эзэн малайзчуудыг 12:6, шигшээд Филиппинийг 6:3-аар хожиж аваргын цомыг өргөлөө. Сингапурын хоккейчид талбайн эзэн Малайзын багийг 4:0-ээр буулган авч хүрэл медаль хүртэв. Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Таны сэтгэгдэл
688
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6597 нийтлэл
Холбоотой мэдээ
“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ, САР ШИНИЙН БАЯРЫН БАХАРХАЛТ МЭДЭЭ
XVII жарны "Сүрээр" дарагч хэмээх ГАЛ МОРЬ жилийн сар шинийн баяр, “Мах Импэкс” ХК-ийн түүхт 80 жилийн ойн босгон дээр Төрийн…
2026.02.17