спорт

Бразилын сэтгүүлчид Германы хожигдлоор даажигнав

0

 

FOX телевизийн Sports Brasil суваг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Германы шигшээ баг ялагдсаныг өвөрмөц байдлаар тайлбарлажээ. Сэтгүүлчид Герман болон Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглолтын тухай бичихдээ, FOX телевизийн твиттер хуудсанд даажигнасан гэмээр мэдээ байрлуулжээ.

“Ха-ха-ха” гэж том үсгээр байж болох маш урт хэмжээнд бичсэн байна.

2014 онд Бразилын шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд Германчуудад 7:1-ийн харьцаатай хожигдсон билээ. Энэ нь 1920 оноос хойшхи үндэсний багийн хамгийн том ялагдал болсон юм. 2014 оны ДАШТ-ий шөвөгт Германы баг Аргентины шигшээ багийг 1:0-ийн харьцаатай хожсон юм.

Герман дэлхийн цомыг дөрвөн удаа авсан бөгөөд 7:1 гэсэн тоо хашаа ч алга болоогүй гэж цахим сүлжээ хэрэглэгчид дээрх мэдээг тайлбарлан бичсэн байна. Зургаадугаар сарын 27-нд хэсгийн төгсгөлийн тоглолтод Германы шигшээ Өмнөд Солонгосын багт 0:2-ын харьцаатай хожигдож, тэмцээний дараагийн шатанд орж чадаагүй юм. Энэ нь Германчуудын хувьд ДАШТ-ий түүхэн дэхь хамгийн муу үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: Bataar.mn

1910-1920 оны үеийн Монгол бүсгүйчүүд /Фото/

Өмнөх нийтлэл

Долоодугаар сарын 1-нээс нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлтүүд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт