“Талх чихэр” ХК-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц /Та–Чи жимстэй боовноос батарей гарч ирсэн/ гэх мэдээлэлийг иргэд өөрийн фэйсбүүк хаяг болон бусад сошиал группүүдэд дээр тавих болсон. Үүнээс үүдээд “Талх чихэр” ХК албан ёсны мэдэгдэл гаргаж байна.
2019 оны 02 сарын 25 нд “Гэрэл туяа” гэх фэйсбүүк хаягтай иргэн “Талх чихэр” ХК-ийн 2019 оны 02 сарын 21ны он сартай “Та Чи” жимстэй боовноос батарей гарсан талаарх мэдээллийг “Талх чихэр” ХК-ийн сошиал хуудсанд хандан мэдээлсэн. Мөн тухайн мэдээллийг олон нийтэд түгээснээр бодит бус мэдээллээр үндэслэсэн иргэд “Талх чихэр” ХК-нд олноор хандаж ташаа мэдээллийг цааш түгээсээр байна. Энэ үүднээс “Талх чихэр”ХК-ийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдэд гаднын төмөрлөг биет орох боломжгүй гэдгийг нотолсон мэдээлэл хүргэж байна
“Талх чихэр” ХК нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт анх удаа нэвтрүүлснээс гадна, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг өөрийн салбартаа мөн л анх удаа нэвтрүүлсэн байдаг.Энэ ч үүднээс “Талх чихэр”ХК-иас гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь стандартыг бүрэн хангасан байдаг гэдэгт үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс итгэл төгс байдаг.
Мөн хэрэглэгч та бүхэн өөрийн санал гомдолоо “Талх чихэр” ХК-ийн албан ёсны фэйж хуудас, болон 9333-9001 утсаар ирүүлэх боломжтойгоос гадна холбогдох мэргэжлийн байгууллагад бодит мэдээлэл дээр тулгуурлан хандах бүрэн боломж бий. Харин “Талх чихэр” ХК-ийн хувьд зөрчлийн тухай хуулийн дагуу батлагдаагүй мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үндэслэлээр хуулийн байгууллагад хандаж зохих хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
Сэтгэгдэлүүд