нийгэм

Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээр амарна

Таны сэтгэгдэл

1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай билээ.  Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн өдөр Баасан гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Үргэлжлүүлээд Бямба, Ням гараг амралтын өдөр байгаа тул ирэх долоо хоногт дөрвөн өдөр ажиллах нь.

Гуравдугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амрах аж. Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна.  Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласан ажээ.

765
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл